ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “АХЛАГЧИЙН АЛБА-ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД СУВИЛАГЧ ДЭД АХЛАГЧ Ө.ОДГЭРЭЛ ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА.


   Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтан байгууллагын ахлагчийн албаны хөгжлийн өнөөгийн түвшин, мэргэжил, мэргэшил сургалтын тогтолцоо, албандаа хандах хандлага, ёс зүй, төлөвшил, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих болон бүрэлдэхүүний өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “Ахлагчийн алба-Өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан.

   Тус эрдэм шинжилгээний хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжийн

 40 гаруй илтгэл хэлэлцүүлснээс сувилагч, дэд ахлагч Ө.Одгэрэл “Эмэгтэй цэргийн алба хаагчийн манлайлал” сэдэвт илтгэл тэргүүн байранд шалгарлаа. Бусдыгаа манлайлан оролцсон сувилагч, дэд ахлагч Ө.Одгэрэлдээ амжилт хүсье.

   

Add comment

reload, if the code cannot be seen