"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БИДНИЙ ОРОЛЦОО" УРИАН ДОР АХЛАГЧИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

                                                                                                        
✅️Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2024 оныг "Ахлагчийн манлайллыг дэмжих" жил болгох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги "Аюулгүй байдал, бидний оролцоо" уриан дор  “АХЛАГЧИЙН ЗӨВЛӨГӨӨН”-ийг зохион байгууллаа. 

✅️Зөвлөгөөний үеэр “ISO Mongolia$CCM consulting” төвийн лектер О.Жамьяансүрэн  “Ажлын ёс зүй” сэдэвт лекц, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн цэргийн цагдаагийн тасгийн дарга, хошууч Д.Эрдэнэбат “Цэргийн шинэчлэгдсэн дүрэмт хувцас өмсөх дүрэм”, цэргийн цагдаагийн ахлах буудагч, ахлах ахлагч М.Өлзийбаяр “Цэргийн цагдаагийн ажиллагааны журам” сэдэвт сургалт зохион байгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын уран бүлээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
 
✅️Уг арга хэмжээнд 130 гаруй ахлагч бүрэлдэхүүн хамрагдсан бөгөөд

⚡️Үүрэг гүйцэтгэлтэнд гарч буй хүндрэл бэрхшээл шийдэх арга зам санал сэтгэгдлийг сонсох;

⚡️Ахлагч бүрэлдэхүүний чадвар, чадамж, манлайлалын талаар харилцан  ярилцлага;

⚡️2024 онд ахлагчийн зөвлөлөөс хийж хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэж батлах гэсэн 3 дэд хэсэгт бүлэглэн зөвөлгөөнийг зохион байгуулж ажиллалаа. 

✅️Ангийн удирдлагын зүгээс ахлагч бүрэлдэхүүний сурч, боловсрох, хөгжих, дэвших боломжийг дэмжих, тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, ахлагч нараас гаргасан ажиллах орчин нөхцөл сайжруулах, ар гэртэй танилцах өдөрлөг зохион байгуулах, шинээр томилогдсон алба хаагчдыг сурган дадлагажуулах, бие биенээ дэмжих, багаар ажиллах чадвард сургахад чиглэсэн аянуудыг өрнүүлэх талаар гаргасан саналуудыг ажил хэрэг болгохоо илэрхийлсэн юм.

 

     

Add comment

reload, if the code cannot be seen