АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДУНД "АХЛАГЧИЙН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн ахлагч нарын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, хамт олны нэгдмэл уур амьсгалыг бүрдүүлэх, алба хаагчдын авьяас, мэдлэг, чадварыг нээн илрүүлэх зорилгоор ахлагчийн нэг өдрийг 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ахлагчийн зөвлөлөөс санаачлан зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 100 гаруй ахлагч бүрэлдэхүүн оролцсон бөгөөд батлагдсан удирдамжийн дагуу 5 багт хуваагдан дараах төрлүүдээр өрсөлдлөө.

            1/.Ахлагчийн бүрэлдэхүүнд тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй тулгамдсан асуудлаар баг тус бүр гэрийн даалгаварт өгсөн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн;

            2/.Хууль, эрх зүй,цэргийн хэргийн мэдлэг сорих "Центавр";

            4/.Волейбол болон Дартсын  тэмцээн тус тус зохион байгуулсан.

            Тэмцээнийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд д/а А.Бат-Оргил ахлагчтай санхүүгийн бага тамирчид өргөмжлөл, алтан медаль, шилжин явах цом.

            Хоёрдугаар байранд а/а А.Наранбаатар ахлагчтай харуул хамгаалалтын 2 дугаар салааны баг тамирчид өргөмжлөл, мөнгөн медаль.

            Гуравдугаар байранд а/а Б.Эрдэнэтөр ахлагчтай эмнэлгийн баг тамирчид  өргөмжлөл, хүрэл медалиар тус тус шагнагдлаа.

Тус арга хэмжээ нь ахлагч бүрэлдэхүүний мэдлэг чадвар, ур чадвар, хурд хүчээ сорьж нэг өдрийг ая тухтай өнгөрүүлсэн арга хэмжээ болж өндөрлөлөө.

Add comment

reload, if the code cannot be seen