Эерэг харилцаа-Шуурхай үйлчилгээ аян

 

Тус анги нь “Эерэг харьцаа-Шуурхай үйлчилгээ” сэдэвт аяны хүрээнд зохион байгуулагдаж буй иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг шууд хүлээн авч шийдвэрлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09.00-17.10 цагийн хооронд зохион байгуулагдаж байна.

            Өдөрлөгийн үеэр иргэд, байгууллагуудад өөрийн анги, байгууллагын үйл ажиллагааг таниулах, шинээр ажилд орох иргэдэд мэдээлэл өгөх, материалыг хүлээн авах, хоригдсон этгээдэд үзүүлж буй төлбөрт үйлчилгээ болон нэрийн дансны орлого, зарлагатай холбоотой мэдээлэл өгөх, ар гэрийн хүсэлтийн дагуу давхар хариуцсан эмч нар хоригдсон этгээдийн биеийн эрүүл мэндийн байдлыг танилцуулж, холбогдох мэдээллээр хангахын зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, хоригдол, хоригдсон этгээдтэй холбоотой мэдээлэл, лавлагааг тус тус олгож байна.

   












 

Add comment

reload, if the code cannot be seen