АХМАД НАСТНУУДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамт олон тус ангийн Ахмадын зөвлөлтэй хамтран өнөөдөр /2023.11.13/ ахмад ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрууллаа.
Эрүүл мэндийн үзлэгийн хүрээнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө /дотор, чих хамар хоолой, сэтгэц, мэдрэл, шүд/ эхо, рентген, лабораторийн шинжилгээнд хамруулж зүрх судасны үйл ажиллагаа дэмжих, артерийн даралт бууруулах, тархины цусан хангамж сайжруулах болон эрүүл мэндийн дархлааг дэмжих эмчилгээг 20 гаруй ахмад настнуудад үзүүллээ.
   

Add comment

reload, if the code cannot be seen