
Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн нар өнгөрсөн онд тус комисст хоригдогчдоос ирүүлсэн 121 өргөдөл, гомдлыг хүлээн авч, эрх нь зөрчигдсөн байж болзошгүй тохиолдлыг холбогдох хууль хяналтын байгууллагад уламжлан, шийдвэрлүүлсэн талаараа мэдээлэл өглөө.