Хоригдсон этгээд төрөл садан, бусад хүмүүстэй уулзах

      Сэжигтэн яллагдагчийг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйл, Хорих байрны дотоод журмын 13 дугаар зүйлийг үндэслэн хоригдсон этгээд төрөл садан, бусад хүмүүстэй уулзана.

  • Цагдан хоригдсон этгээдийн уулзалтыг 7 хоногт 2 удаа буюу Мягмар, Лхагва гаригт, шүүхээр шийтгүүлсэн этгээдийн уулзалтыг 7 хоногт 5 удаа буюу Даваа-Баасан гаригт, хорих ял эдэлж буй хоригдлын уулзалтыг 7 хоногт 3 удаа буюу Даваа, Пүрэв, Баасан гаригт 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна.
  • Цагдан хоригдсон болон шүүхээр шийтгүүлсэн этгээдийн уулзалтыг хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон бусад хүмүүстэй уулзуулна.
  • Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон этгээдийн уулзалтыг ар гэрээс гаргасан хүсэлтийг үндэслэн хорих байрны даргын зөвшөөрлөөр уулзуулна.
  • Хоригдсон этгээдийг нэг удаагийн уулзалтаар гурваас илүүгүй хүнтэй уулзуулах бөгөөд уулзалт 20 минутаас дээшгүй хугацаагаар харуул хамгаалалтын ажилтан байнгын хяналт тавих бөгөөд хорих байранд хориглосон зүйл дамжуулахыг хориглоно.
  • Хоригдсон этгээдийг бусадтай уулзуулах тухай эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлд бичигдсэн хүний иргэний бичиг баримтыг хүний тоо бүртгэлийн ажилтан нягтална.

Add comment

reload, if the code cannot be seen