Шуурхай мэдээ

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын анхдугаар чуулга уулзалтад оролцлоо.

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын чуулга уулзалт” Соёлын төв өргөөнөө амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Чуулга уулзалтад “Зэвсэгт хүчин”, “Хилийн цэрэг”, “Онцгой байдлын алба”, “Цагдаагийн байгууллага”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага” гэсэн 5 газар, хэлтсээр нэгдсэн 1400 гаруй эмэгтэй цэргийн алба хаагчид оролцсон юм.

Уг чуулганд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 20 анги, салбар нэгжийн 300 эмэгтэй алба хаагч төлөөлөн оролцсон ба тус ангиас нэр бүхий 29 алба хаагч анги байгууллагынхаа эмэгтэй алба хаагчдаа төлөөлөн оролцлоо.

Арга хэмжээний үеэр байгууллага тус бүрээс ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр бусдыгаа манлайлан ажиллаж байгаа 5 эмэгтэй алба хаагчид Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өөрийн гарын бэлгээ гардуулж ажлын амжилт хүссэн бөгөөд тус ангиас ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Н.Отгончимэг, эм найруулагч, ахлах ахлагч Ч.Алтангоо нар шагнагдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*