Шуурхай мэдээ

Ахмад настны “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэв

Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, ажил үйлсийг нь мөнхжүүлэх, тэдний үйлс бүтээлээс судлах, туршлага солилцох, үлгэр дуурайлал авах, хийж бүтээсэн гавьяаг залуу хойч үед таниулах, эргэх холбоог сайжруулах зорилгоор ангийн даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар ангийн өндөр настан, бэлтгэл хошууч С.Мэндсайхан, бэлтгэл ахлагч Ө.Норжин нарын “Хөдөлмөрийн алдар”-ыг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ангийн ахмад ажилтан, бэлтгэл хошууч С.Мэндсайхан, бэлтгэл ахлагч Ө.Норжин нар гэр бүлийн хамт, мөн нэгэн цаг үед хамтран ажиллаж байсан ахмад ажилтнуудын төлөөлөл болон бэлтгэл ахлагч Д.Батбаяр, Ц.Батаа, С.Рийзаа, Н.Дашцэрэн, ахмадын зөвлөлийн дарга, Д.Дуламсүрэн нар оролцлоо.

Ахмад ажилтнуудын ажил үйлсийг бахдан дурсамж яриа өрнүүлэн, залуу хойч үеийнхэндээ бүтээлч цаг үеэ дурсан, үнэтэй сургаал, зөвлөмж өгсөн “Хөдөлмөрийн алдар”-ыг нь тэмдэглэсэн 2 ахмад настанд Монголын ахмадын холбооны “Хүндэт тэмдэг” гардуулахын зэрэгцээ ангийн захиргаанаас “Дурсамж”, гарын бэлэг өглөө.IMG_4699

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*